Австри улс 1964 онд түүхэндээ анх удаагаа Олимпийн наадмыг зохион байгуулав. 1964 оны Өвлийн IX Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг 1959 оны 05 сард Баруун Германы Мюнхэн хотноо болсон ОУОХ-ны 55-р чуулганаар олж авсан юм. Ийнхүү Австри улс "Инсбрук - 1964" Өвлийн Олимпийн IX наадмыг 01-р сарын 29-нөөс 02 сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан.

 

"Инсбрук - 1964" Өвлийн Олимпийн наадам хэд хэдэн онцлогтой мөн багагүй бэрхшээлийг даван туулж зохион байгуулагдсан байдаг. Онцлог нь Өвлийн Олимпийн наадмын түүхэнд анх удаагаа 1000 давсан тамирчин оролцсон. Нийт 36 улсын 1091 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн. Харин нэг томоохон бэрхшээл нь Олимпийн наадмыг зохион байгуулах Инсбрук хотод цас бага байсан тул армийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлан их хэмжээний цасыг зөөн авчирсан явдал байлаа. Гэсэн хэдий ч Австричууд Өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан юм. Зохион байгуулагч Австричууд нийт 36 улсаас медалийн чанараар 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медалиар хуучин ЗХУ-ын дараа 2-р байр эзэлсэн. Энэ нь Австричуудын өмнөх Өвлийн Олимпийн наадмуудад хүртээд байсан медалийн тоо, чанараас илүү гарсан амжилт байсан юм.

 

undefined

Инсбрук-1964 Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт люж чарганы спортын нэгэн төрөл шинээр нэмэгдсэн бол 1960 оны Ско-Валлигийн Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт багтаагүй бобслей чарганы төрөл эргэн ирсэн. Үүний зэрэгцээ цанын харайлт буюу трамплин харайлтын тэмцээнд шинэ дүрмүүд бий болсон ажээ. Тэгвэл тус Олимпийн наадамд хуучин ЗХУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Лидия Скобликова “од” болон гялалзсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийн гүйлтийн тэшүүрийн бүх зай болох 500 м, 1000 м, 1500 м болон 3000 м-н зайд бүгдэд нь алтан медаль хүртсэн. Ийнхүү Л.Скобликова Өвлийн Олимпийн наадмаас анх удаагаа 6 алтан медаль хүртсэн, мөн нэг Өвлийн Олимпийн наадмаас 4 алтан медаль хүртсэн анхны тамирчин болон түүхэнд бичигдсэн юм. Тэгвэл Францын эгч, дүүс болох Мариэль Гуашель, Кристин Гуашель нар уулын цанын слалом болон гиант слалом төрөлд алт, мөнгөн медалийг хувааж хүртсэн нь Инсбрук-1964 Өвлийн Олимпийн наадмыг бас нэгэн “чимэг” нь байсан юм.

undefined

Инсбрукын Өвлийн Олимпийн наадамд Энэтхэг, Хойд Солонгос болон МОНГОЛ улсууд анх удаагаа Өвлийн Олимпийн наадамд “тоосоо” өргөсөн. Ялангуяа Монгол улсын хувьд Олимпийн наадмын шинэ хуудас Австри улсын Инсбрук хотоос эхэлсэн байдаг. Монгол улс Инсбрук-1964 Өвлийн Олимпийн наадамд тэшүүрийн спортын төрөлд 4, цанын спортын төрөлд 9 тамирчнаа илгээсэн. Монголын багийн тугчаар Л.Цэнд (МУГТ) оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав (МУГТ) Монголын Өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлонч төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38-р байранд орсон нь Монголын Өвлийн Олимпийн наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болон үлдсэн. 

undefined

Энэ ангилалд мэдээ ороогүй байна.


Хайлтаар илүү ихийг олоорой.

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД