Монголын үндэсний олимпийн хороо

Гүйцэтгэх зөвлөл

2015-02-10

МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөл

Гүйцэтгэх зөвлөл нь гишүүдийн хурлын хоорондох үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Гишүүдийн хурлаар Гүйцэтгэх Зөвлөлийг дараах 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Үүнд:

  • Ерөнхийлөгч
  • Дэд ерөнхийлөгч
  • Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 8 хүн (ОУОХ-ны гишүүн, хүндэт гишүүн нь шууд сонгогдоно

Гүйцэтгэх Зөвлөлийг гишүүдийн хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Гишүүдэд хамгийн олон санал авсан нэр дэвшигчид сонгогдоно. Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эрхлэх холбоод, тэдгээрийн төлөөлөгчид ҮОХ болон түүний гүйцэтгэх байгууллагын санал хураалтанд оролцогчдын олонхийг бүрдүүлнэ.

Ерөнхийлөгч нь тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг Гүйцэтгэх зөвлөлийн хуралд санал оруулж сонгуулна. Гишүүдээс бүрдсэн байнгын комисс, ажлын хэсэн байгуулан чиг үүргийг батална.

 

 2012-2016 он

Ерөнхийлөгч

1.  Дэмчигжавын  Загдсүрэн

1958 оны арван нэгдүгээр сарын 24-нд Завхан аймгийн нөмрөг суманд төрсөн. Спортын эмч мэргэжилтэй. 1999 оноос МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, 2001 оноос ерөнхийлөгчийн алба хашиж байна. Азийн Олимпийн зөвлөлийн гишүүн, Төв азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын дэд ерөнхийлөгч.   


Тэргүүн дэд ерөнхийлөгч

2. Дамбийн Дорлигжав

1959 оны 7 дугаар сарын 24-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Монголын Жүдо Бөхийн Холбооны тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Хууль зүйн сайд.


Дэд ерөнхийлөгчид

3. Цэндийн Дамдин

1957 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Уул уурхайн инженер,  биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Москва-80 зуны XXII олимпийн наадмын жүдо бөхийн мөнгөн медальт. Олон улсын А зэрэглэлийн шүүгч. 1999-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Азийн Олимпийн Зөвлөлийн /ОСА/ тамирчны хорооны гишүүн. Зүүн Азийн наадмын Холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн.

4. Энэбишийн Мөнх-Очир

1970 онд төрсөн. Гадаад худалдааны мэргэжилтэй. Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн буудлагын холбооны дэд Ерөнхийлөгч, Монгол улсаас Турк улсад суух ЭСЯ-ны ерөнхий консул.

5. Жамбалын Хатанбаатар

1958 онд төрсөн. Эмч, анагаах ухааны доктор, профессор. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч.

 

Гишүүд

6. Чойжгаваагийн Зоригтбаатар

1961 онд төрсөн, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, профессор. Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Мэргэжлийн сургалттай Биеийн Тамир Спортын Дунд Сургуулийн захирал.

7. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

1964 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Монголын Спортын Менежментийн холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн.

8. Дуламын Сугар

1956 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Монголын даамын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн.

9.Лувсангийн  Халтар

1965 онд төрсөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. МҮОХ-ны спорт ба эмэгтэйчүүдийн комиссын дарга, Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн.

10. Цэрэнпилийн Даваасүрэн

1964 онд төрсөн, эдийн засагч. Улсын Их Хурлын гишүүн.

11. Шагдаржавын Магван (Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн)

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв Зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1969 онд Биеийн тамир, спортын Эвлэлийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон.

1977 онд Прага хотноо чуулсан Олон Улсын Олимпийн Хорооны чуулганаар тус байгууллагын гишүүнээр сонгогдсон.

Холбоотой мэдээ

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД