Монголын үндэсний олимпийн хороо

МҮОХ-ны шагналууд

2015-03-12

МҮОХ-ны шагналууд

Биеийн тамир спортыг хөгжүүлэх, Олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүсийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн заригаар МҮОХ-ны дээд шагнал "Олимпийн Алтан-Од" одон, "Алтан очир" одон, "Олимпийн алдар", "Дурсгалын алтан медаль"-иар шагнадаг.

                                undefined
              "Олимпийн Алтан-Од" одон                                                            "Алтан очир" одон

               undefined                                                             undefined   
                     "Олимпийн алдар"                                                              "Дурсгалын алтан медаль"

 

"БӨРТЭ ЧОНО" оны тэргүүн дээд шагнал

undefined  Дээд тэнгэрээс заяатай Гоо марал, Бөртэ чонын удам гэх домгоос үүсэлтэй бидний Монголчуудын эр зориг, хүч чадал, цог хийморийн бэлгэдэл "Бөртэ Чоно" хэмээх МҮОХ-ны оны тэргүүн дээд шагналыг 2002 онд бий болж, тухайн жилд спортын салбарт гарамгай амжилт гаргасан шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, байгууллагуудыг шагнадаг юм. Өдгөө "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь Монголын Олимпийн их гэр бүлийнхний хүсэн хүлээдэг спортын томоохон баярын арга хэмжээ болоод байна.

 

"ЧИНГИС ХААН" шагнал

undefined

   МҮОХ Дэлхийн спортын од манлай тамирчинд 2 жилд нэг удаа олгоэ байх "Чингис Хаан" тэргүүн дээд шагналыг 2006 онд бий болгож анхны шагналыг Олимп, дэлхийн аврага, Японы нэрт жудоч Кейжи Сүзүкид олгож байжээ.

 

 

Холбоотой мэдээ

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД