2015-03-20

Монголын хоккейчид хүрэл медаль хүртлээ.



 

undefinedАзийн хоккейн холбооноос зохион байгуулдаг  "Challenge Cup" тэмцээн энэ сарын 14-өөс 19-ний өдрүүдэд Тайван улсын Тайпэй хотод боллоо. Найм дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират, Тайвань, Тайланд, Монгол, Макао гэсэн 5-н улсын баг тамирчид тойргоор тоглосон юм. Тэмцээний аваргаар Тайваны баг тодорч, АНЭУ, Монголын багууд удаах байруудад шалгарлаа.  Тус тэмцээнээс сүүлийн 2 жил дарааллан хүрэл медаль хүртээд байсан Монголын хоккейн шигшээ баг тэмцээний эхний өдөр Макаогийн багийг илүүрхэн 8:1-ээр хожиж, Арабын Нэгдсэн Эмират, Тайван зэрэг улсуудын багуудтай тоглон 2 хожил, 2 хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлж байсан тамирчид маань 19-ний өдөр Тайландын багийг 6:2-оор хожиж гурав дахь удаагаа хүрэл медаль хүртсэн юм.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД