Монголын үндэсний олимпийн хороо

“Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн II олимпийн наадам Тамирчдыг дэмжих хөтөлбөр

2015-03-20

 

“Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн II олимпийн наадам
Тамирчдыг дэмжих хөтөлбөр

 

“Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн II олимпийн наадам нь 2016 оны 2 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд Норвеги улсад болно. Манай улсыг төлөөлөн “Иннсбрук-2012” өвлийн анхдугаар олимпийн наадамд цана, тэшүүрийн төрөлд нэг, нэг тамирчин олимпийн эрх авч оролцож байсан.

Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд эрх авч оролцох боломжтой цана, тэшүүрийн төрлийн Спортын холбоодод дэмжлэг үзүүлэхээр;

  1. Авъяаслаг тамирчдыг олж илрүүлэх
  2. Олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх
  3. Эрх авсан тамирчдаа наадамд бэлтгэж оролцуулах

гэсэн 3 үе шаттай хөтөлбөрийг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-той хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд цана, тэшүүрийн холбоо болон эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран судалгааны баг байгуулах, тамирчдыг үзүүлж буй амжилтыг ОУ-ын стандартай харьцуулсан судалгаа хийх, амжилтыг ахиулах арга хэмжээ авч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах болно.

Холбоотой мэдээ

Dream2017 хөтөлбөрийн цанын тамирчдыг хүлээн авч уулзлаа

“Мөрөөдлийн хөтөлбөр 2017” “Мөрөөдлийн хөтөлбөр 2017” нь 1 дүгээр сар...

Хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн үндэсний сургалт болж байна

Монголын үндэсний олимпийн хороо Олон улсын олимпийн хорооны дэмжлэгтэйгээр Хүндийг өргөлтийн дасгал...

Боксын тамирчдад Олимпийн тэтгэлгийг гардуулан өглөө

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” Олимпийн наа...

"Рио-2016" тэтгэлэгт тамирчдад тэтгэмж олголоо

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч бөгөөд "Рио-2016" зуны XXXI...

“Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн II олимпийн наадам Тамирчдыг дэмжих хөтөлбөр

  “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн II олимпийн наадам Тамирчдыг дэмжих хөт...

“Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр

  “Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр “Рио-2016” наадмын хөтө...

“Мөрөөдлийн хөтөлбөр 2015”

“Мөрөөдлийн хөтөлбөр 2015” “Мөрөөдлийн хөтөлбөр 2015” нь 1 дүгээр сарын...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД