2015-05-17

ОУХМ Г.Нандинзаяа олимпийн эрх авлаа.



Буудлаundefinedгын спортын “Дэлхийн цом” тэмцээн энэ сарын 13-ны өдөр АНУ-ын Жоржия мужийн Форт Бенин хотноо эхэлж 76-н улсын 600 гаруй тамирчид “Рио 2016” зуны олимпод оролцох 24-н эрхийн төлөө цэц мэргэнээ сорьж байна.  Манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул тэргүүтэй 11-н тамирчин өрсөлдөж Хийн урт бууны 10 метрийн дасгалд оролцсон ОУХМ Г.Нандинзаяа 106-н тамирчинаас 4-р байрт шалгарч олимпийн эрх авлаа.

Мөн тус тэмцээнд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд алт, 10 метрийн хийн гар бууны дасгалд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр өнгөрсөн IV сард  БНСУ-ын Чанвон хотноо зохиогдсон “Дэлхийн цом” –ын тэмцээнд 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд тэргүүн байрт шалгарч  “Рио 2016” Зуны олимпийн XXXI наадамд оролцох Монгол улсын баг тамирчдын анхны эрхийг авсан билээ.

undefined

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД