Монголын үндэсний олимпийн хороо

Монголын нэг өдөр Олимпийн нижгэр баяр

2015-06-20

 

Монголын нэг өдөр Олимпийн нижгэр баяр

Одоогоос 121 жилийн өмнө VI сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн, Баро хэргэмт Пьер Кубертэн Парис хотын Сорбоны их сургууль дээр хэсэг нөхдийн хамт Олон улсын олимпийн хороо (IOC)-г үүсгэн байгуулж, орчин цагийн олимпийн наадмыг сэргээх түүхэн шийдвэрээ гаргасан энэ дурсгалт өдрийг хүн төрөлхтөн ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР хэмээн өнө мөнхөлж, гүн хүндэтгэн, жил бүр ОУОХ-ны гишүүн 205 оронд ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор МҮОХ нь “OLYMPIC DAY” ёслолыг энэ сарын 20-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд “Дугуйтай олимпийн баяр”-ыг зохион байгуулав. Олимпийн өдрийн ёслолыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нээж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Спортын холбоодын төлөөлөгчид, олимпийн наадамд оролцсон ахмадууд, дугуй, хөнгөн атлетик, дугуйт тэшүүрийн 100 гаруй өсвөр, залуу тамирчид оролцлоо. Ёслолын үеэр "Токио-1964" зуны XV олимпийн наадамд оролцсон “олимпийн анхны партизан” дугуйчин Я.Баатар үг хэлж, МҮОХ-ноос дугуйн ахмад дасгалжуулагч Н.Нармандах, регби-ний тамирчин Г.Хосбаяр, Үшү-гийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Булган, “Монлайн” спорт хувцасны компанийн захирал А.Чимэд-Очир, Дугуйн холбооны ерөнхий нарийн бичигийн дарга З.Наран нарыг олимпийн одонгоор шагнаж урамшуулав. “OLYMPIC DAY” ирээдүйн олимпийн найдвар болсон 3-5 насны бяцхан дугуйчид, роликтой тэшүүрчдийн 200 метрийн уралдаанаар эхэлж, өсвөр залуучуудын өрсөлдөөнтэй тэмцээнээр өндөрлөн, тамирчдыг МҮОХ-ны нэрэмжит медаль, ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бахын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулсан байна. МҮОХ нь “OLYMPIC DAY” баярыг угтан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий аймагт “Барселона”, “Монреаль”, “Сент-Луис” олимпийн зөвлөлтэй хамтран, спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан билээ. Олимпийн нэрэмжит дугуйн тэмцээнд Б.Мягмарсүрэн (Аттила), Э.Билгүүнжаргал (Автозам), Э.Дорждагва (Хан-Уул), Ч.Солонго (Алдар) нарын “төмөр хүлэгтнүүд” хошуучилсан бол дугуйт тэшүүрийн замд Төв аймаг, Хан-Уул дүүрэг,  Төрөлжсөн сургалттай БТС-ын дунд сургуулийн багийнхан эхний гуравт шалгарсан байна.

Э.Батмөнх

Гэрэл зургийг Ч.Ганбат

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

Холбоотой мэдээ

УЛААНБААТАР ХОТ 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА!

Зүүн азийн олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 35 дахь удаагийн хурал 7-р сарын 28-нд Тайваны Тайч...

"Авирагч сэтгүүлч 2017" тэмцээний заавар

Монголын үндэсний олимпийн хороо - Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран "Токио-2020"...

МҮОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэ...

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал...

Дарханы кикбоксчид тэргүүлэв

Монголын кикбокс сонирхогчдын холбоо, Монголын муай тайн спортын холбоо хамтран зохион байгуулса...

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан &ld...

Уяачид МҮОХ-оор зочиллоо

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Хааны хүлэг"...

доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит олон улсын спортын форум амжилттай боллоо

Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спорт ба олимпийн боловсрол, олимпийн соёл, үнэт зүйлийн...

“Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи хамтран  “Олимпийн б...

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид б...

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

  Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаа...

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

МҮОХ-ны VII чуулганы хөтөлбөр & шуурхай мэдээлэл

Эрхэм хүндэт Чуулганы төлөөлөгчид өө,   Та бүхэнд доорхи шуурхай мэдээллийг хүргү...

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭС Дүрмийн: 14.4.2.В Дүрмийн: 17.2  ...

2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

Азийн Олимпийн зөвлөл 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад зохиогдох Азийн Наадмын х...

Цанын тамирчид Саппород ирлээ

Өнөөдөр Саппоро хотноо байрлаж буй шигшээ багийн штаб хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үүний учир нь Финл...

Биатлончид хөөх уралдаанд оролцлоо

Өчигдөр эхлэсэн биатлоны төрлийн 2 дахь дасгал буюу хөөх уралдаан өнөөдөр явагдлаа. Спринт уралдаанд...

Хоккейчид медалийн төлөө

Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр өвлийн наадмын сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Тэдний өрсөлдө...

Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа

Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгкон...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД