2015-08-12

Ц.Мөнхзул "РИО-2016" олимпийн эрхээ өвөртөллөө



Азербайжан улсын Габала хотод болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох сүүлчийн "Дэлхийн цом" тэмцээнд  90 орны 1100 бууч цэц мэргээ сорьж байна. Тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд 85 тамирчин буудсанаас ОУХМ Ц.Мөнхзул 584 оноогоор финалд шалгарч, улмаар хагас финалд 13 оноо авснаар 6-р байр эзлэн, "РИО-2016" олимпийн эрхээ өвөртөллөө.

undefined

Мөн 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ. Харин 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73-р байранд тус тус шалгараад байна.

 

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД