Монголын үндэсний олимпийн хороо

Олимпийн тосгонд Монгол улсын төрийн далбаа мандлаа

2016-07-31

Монгол улс "Рио 2016" зуны олимпод оролцож буйгаа зарлан тунхаглаж, олимпийн тосгонд алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Рио де Жанэйрогийн өрнөд хэсгийн "Барра да тижука" дүүрэгт байрлах тосгонд явагдсан тус ёслолын үйл ажиллагаанд баг тамирчдадаа түүчээлээн Бразилд очоод буй усанд сэлэлт, буудлага, боксын төлөөлөгчид оролцсон юм.

Мөн тосгоны дарга Жанет Аркайн манай багийнханд амжилт хүсэн баяр хүргэж, МҮОХ~ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай дурсгалын зүйлс солилцлоо. 1994 оны Дэлхийн аварга тэрээр, Бразилын шигшээ багтай хамт Атланта, Сиднэйн олимпоос мөнгө, хүрэл медаль зүүж байсан, сагсанбөмбөгийн алдрын танхимд багтсан алдарт тамирчин. 

 

Зураг: Рио де Жанэйрогийн тэнгэрт Монгол улсын төрийн далбаа мандлаа

31 барилга, 3604​ өрөөтэй тус тамирчдын тосгон нь олимпийн түүхэн дэх хамгийн үлэмж гэдгээрээ онцлогтой. 31-р зуны олимпод оролцох 207 орны 10 мянга давсан тамирчид, дасгалжуулагчид уг тосгонд энэ долоо хоногоос эхлэн ирж байрлаж эхэлсэн. 

Энэ бол Монгол улсын тоосоо өргөж буй 13 дахь зуны олимп. 1964 оны Токиогийн олимпоос хойш манай баг тамирчад гагц Лос Анжелесийн '84 оны олимпийг өнжсөн. Тэдгээр наадмуудаас манай тамирчид нийт 24 медаль эх орондоо авчирсны хоёр нь алт, есөн мөнгө, арван гурав нь хүрэл медаль юм. 

 

Зураг #1 - МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, олимпийн тосгоны дарга Жанет Аркайн хамт

Зураг #2 - Монголын олимпийн багийн төлөөлөл

Зураг #3 - Төрийн далбаа мандуулах ёслолд зориулсан урлагийн үйл ажиллагаа

Зураг #4 - Риогийн олимпийн үеэр ажиллах сайн дурын ажилчдын төлөөлөл. Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг (баруун гар талд) volunteer-аар ажиллаж байгаа. 10h5>

 5/p>

Зураг #5 - МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, тосгоны дарга Жанет Аркайн хамт

Зураг #6 - Риод дөнгөж очоод буй манай усанд сэлэлтийн тамирчид, дасгалжуулагчийн хамт

Г.Баярсайхан

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

Азийн зуны наадам

Монголын тамирчид Азийн наадамд 1974 оноос хойш 10 удаа оролцоод байна. 11 дэх нь " Жаkарта-201...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД