Монголын үндэсний олимпийн хороо

"РИО 2016" ЗУНЫ ОЛИМП НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-08-06

Зуны 31-р олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа Рио де Жанейрогийн "Маракана" цэнгэлдэхэд ёслол төгөлдөр, амжилттай явагдаж өндөрлөлөө. Цэнгэлдэхэд цугласан 78 мянган үзэгч, дэлхий даяар үзэж буй сая, тэрбум хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн энгийн бөгөөд эрхэмсэг ёслолыг Риогийн наадмын зохион байгуулагчид бэлдсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааг Бразилын алдарт найруулагч Фернанду Мейреллиш удирдан найруулж, 6000 мянган сайн дурынхны хамтаар эх орныхоо түүх, соёл, уламжлалыг тусган харуулахыг эрмэлзсэн байв.

Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлах сэдвийг гол мессежээ болгосон уг нээлтийн ажиллагааны оргил мөч болох Олимпийн наадмын бамбар асаах хүндэт үүргийг Бразилын марафонч Вандерлей ди Лима хүлээсэн юм. 2004 оны Афиний наадмын хүрэл медальт тэрээр Пьер де Кубертений нэрэмжит хүндэтгэлийн медальтай. 

Олимпийн наадмын түүхэнд анх удаа бүрдсэн дүрвэгч тамирчдын багийг оролцуулан нийт 207 орны баг тамирчид "Маракана" цэнгэлдэхэд уламжлал ёсоор үсгийн дарааллын дагуу жагсан орж ирсэн. Түүхэндээ байгаагүй том буюу 43 тамирчидтай Риод ирсэн Монголын шигшээ багаа төлөөлөн эх орныхоо төрийн далбааг намируулах эрхэм үүргийг жүдоч Б.Тэмүүлэн хүлээсэн юм. Тэрээр энэ олимпод жүдогийн +100 кг-ийн ангилалд өрсөлдөх юм. 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уг ёслолын үеэр "Хямрал, хардалт, тодорхой бус байдал дэлхийд элбэг байна. Харин энэ бүхэнд өгөх Олимпийн хариулт энэ. Манай гарагийн 10 мянган шилдэг тамирчид Риод хоорондоо өрсөлдөхийн хажуугаар эв найртай, элэгсэг дотно, хамт амьдарч, аз жаргалаа хуваалцаж байна. Олимпийн ертөнцөд бүгд эрх тэгш. Өөрийгөө бас бие биенээ хүндэлж, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлцгээе. Энэ үзэл санааны бэлгэ тэмдэг болж буй дүрвэгсдийн олимпийн багт баяр хүргэж, дэмжицгээе" хэмээсэн юм. 

Нээлтийн ёслолд нийт 28 орны төрийн тэргүүнүүд оролцсон бөгөөд тэдний дунд Аргентин, Франц, Чех, Итали, Португал, Нидерланд орны ерөнхийлөгч, ерөнхий сайдууд багтаж байв. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун ирсэн байлаа. 

Мөн тус үйл ажиллагааны үеэр Олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмд очих анхны "Олимпийн лавр"-ыг Кенийн алдарт хөнгөн атлетикч Кипчоге Кейнод гардуулсан юм. Олимпийн хошой аварга тэрээр 1973 онд зодог тайлснаасаа хойш төрөлх нутаг болон дэлхий даяар олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлж, хамгаалахын төлөө их ажил хийж буй юм. 

Байгаль, эх дэлхийгээ хайрлах нь нээлтийн ёслолын гол сэдэв байв

Вандерлей ди Лима олимпийн бамбарыг бадамлууллаа

Монголын багийн тугч Б.Тэмүүлэн (Жүдо +100 кг)

Монголын баг тамирчид

Дүрвэгсдийн олимпийн баг 

 

 

 

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

Азийн зуны наадам

Монголын тамирчид Азийн наадамд 1974 оноос хойш 10 удаа оролцоод байна. 11 дэх нь " Жаkарта-201...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД