Монголын үндэсний олимпийн хороо

БАЯРТАЙ РИО, САЙН УУ ТОКИО!

2016-08-22

Риогийн олимпийн хаалтын ёслол "Маракана" цэнгэлдэхэд явагдаж өндөрлөлөө. Хоёр долоо хоногийн турш дэлхийн шилдэг тамирчдын чуулсан Рио де Жанейро хот ирсэн зочдоо дуу хууртай, хур бороотой үдэв. Риогийн гудамжны карнивалын уур амьсгалыг агуулсан уг хаалтын ажиллагааг Роза Магальаес найруулсан бөгөөд Норвегийн хөгжмийн продюсер Kygo өөрийн хөгжмөөр цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг хөгжөөсөн юм. 

Олимпийн харти дахь протоколын дагуу ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах наадмыг хааж үг хэлсэн бөгөөд түүний дараа Рио де Жанейрогийн хотын дарга Эдуардо Паес Олимпийн тугийг Токиогийн шинэ дарга Юрико Коикэд гардуулсан юм. Японы улсын нийслэлд дөрвөн жилийн дараах олимп зохион байгуулагдах билээ. 

Токиогийн олимпийн танилцуулах ёслол тус улсын онцлог, ёс заншил, өвөрмөц соёлыг тусгасан байлаа. Мөн тус улсын алдарт дуучин Ринго Шийна өөрийн уран бүтээлээс толилуулсан. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе тус ёслолд "Супер Марио"-гийн хувцастай гарч ирсэн нь хаалтын ажиллагааны бас нэгэн сюрприз байв. 

Ийнхүү "Шинэ дэлхий" уриатай Өмнөд Америк дахь анхны олимпийн бамбар унтарлаа. 16 хоногийн турш үргэлжилсэн 31-р олимпиадад нийт 207 орны 11 мянга гаруй тамирчид 28 спортын 306 төрлөөр өрсөлдсөн бөгөөд АНУ-н баг тамирчид 121 медальтайгаар медалийн хүснэгтийг тасархай манлайлав. 

Тэд нийт 46 алтан медаль цуглуулсан нь ард нь бичигдсэн Их Британиас даруй хоёр дахин илүү үзүүлэлт юм. Хятад, Орос, Герман, Японы баг тамирчид медалийн хүснэгтийн удаах байруудад бичигдсэн. Манай улс нэг мөнгө, нэг хүрэлтэйгээр 67-р байрыг Энэтхэгтэй хуваажээ. Нийт 87 орны тамирчид ямар нэгэн медаль хүртсэн байна. Вьетнам, Косово, Фижи, Сингапур, Пуэрто-Рико, Бахрайн, Йордан, Тажикстан, Кот'д Ивуар улс олимпийн анхны алтан медалиа энэ наадмаас авсан байна. Харин Косово, Фижи, Йордан түүхэн дэх анхны медалиа авчээ. 

 

 

 

 

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

Азийн зуны наадам

Монголын тамирчид Азийн наадамд 1974 оноос хойш 10 удаа оролцоод байна. 11 дэх нь " Жаkарта-201...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД