2016-09-25

Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай боллоо



undefined
Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей өнөөдөр Вьетнам улсын Данан хотноо боллоо.
Уг хуралд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах болон ОУОХ-ны гишүүд, АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ОУОХ-ны эв санааны нэгдлийн мэргэжилтнүүд оролцож тайлан мэдээ хэлэлцэв.
АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэхүү хуралд "Рио 2016" олимпийн наадамд Азийн тамирчид оролцсон судалгаа" сэдвээр илтгэл тавьлаа.

undefined

Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн хүндэт одонгоор 3 хүнийг (БНСУ, Афганистан, Энэтхэг улс) шагнаж урамшуулснаас гадна "Саппоро-2017" Азийн өвлийн наадам, "Жакарта-2018" Азийн наадам, "Ашхабад-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмыг Зохион байгуулах хороодын илтгэлийг хүлээн авав. 

undefined
/АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн
 АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахын хамт/
 

Мөн 2026 онд 20 дахь удаагийн Азийн наадмыг зохион байгуулах хотоор нэр дэвшигч Япон улсын Нагояа хотыг батламжилж, зохион байгуулах хотын гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 
 
 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД