Монголын үндэсний олимпийн хороо

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2016-09-28

 

Вьетнамын Данан хотноо явагдаж буй Азийн элсний наадамтай зэрэгцэн Азийн Олимпийн Зөвлөл /АОЗ/-ийн 35 дахь удаагийн Ерөнхий Ассемблэй явагдлаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, АОЗ-ийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Аль Фахад Аль Сабах тэргүүтэй хүндэт зочид, төлөлөөгчдийн оролцсон энэхүү наадам нь Рио 2016 наадмын дараа  буюу шинэ олимпийн наадмын циклийн эхний хурал гэдгээрээ онцлогтой байлаа.

 

Энэхүү хуралд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны даргын хувиар “Рио 2016 олимпийн наадамд үзүүлсэн Азийн тамирчдын амжилтын судалгаа” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Энэ илтгэлээрээ тэрээр сүүлийн 10 удаагийн зуны олимпийн наадамд үзүүлсэн Азийн тамирчдын амжилтыг Рио 2016 наадамд үзүүлсэн амжилттай харьцуулан, цаашид илүү анхаарах, хөгжүүлэх боломжтой төрлүүдийг тодорхойлон саналаа хүргүүллээ. Спортын төрөл, бүсүүд болон хүйсээр задлан бусад тивүүд болон түүхэн тоон өгөгдлүүд дээр анализ хийсэн энэхүү илтгэлийн үр дүн, ач холбогдлыг АОЗ-ийн Ерөнхий ассемблэйн гишүүд өндрөөр үнэлэн баяр хүргэж, цаашид уг судалгааг тогтмол үргэлжлүүлэн, илүү боловсронгуй болгох, үндэсний холбоодод зөвлөмж хүргүүлэх чиглэлээр ажиллан, АОЗ-ын номын санд товхимол хэлбэрээр хадгалахаар болжээ.

 

Энэ удаагийн олимпийн наадамд Азийн нийт 21 орон ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд тэдгээрийн дотор Вьетнам, Сингапур, Бахрайн, Иордан, Тажикстан улсууд түүхэн дэх анхны алтан медалиа авсан юм. Азийн тамирчид нийт 16 удаа олимпийн дээд амжилтыг тогтоож, 6 дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Азийн тамирчид нийт 68 алтан медаль буюу боломжит медалийн 22 хувийг хүртсэн бөгөөд энэ нь 4 жилийн өмнөх Лондоны олимпоос давсан үзүүлэлт болсон юм. Үүнээс гадна Азийн эмэгтэй тамирчид нийт 98 медаль хүртсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт нь болжээ.

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

Азийн зуны наадам

Монголын тамирчид Азийн наадамд 1974 оноос хойш 10 удаа оролцоод байна. 11 дэх нь " Жаkарта-201...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД