2016-11-17

ANOC XXI General Assembly



Үндэсний олимпийн хороодын холбоо (ҮОХХ)-ны 31 дэх удаагийн Ерөнхий ассамблей Катар улсын Доха хотноо 11 дүгээр сарын 15-16-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

undefined

 
Энэхүү ассамблейд 205 орны Үндэсний олимпийн хорооны 1200 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд тус хурлаар Олон улсын олимпийн хорооноос "Олимпийн хөтөлбөр 2020"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх явцын мэдээлэл, ҮОХХ-ны салбар болох тивүүдийн холбоод болон комисс, ажлын хэсэг тус бүрийн тайлан мэдээг авч хэлэлцлээ.
 
Ерөнхий ассамблейд оролцож буй МҮОХ-ны Ерөнхийлөгч, Азийн олимпийн зөвлөлийн Статистик, мэдээллийн хорооны дарга Д. Загдсүрэн "ҮОХХ-ны гишүүн орнуудын Рио-2016 олимпийн наадамд оролцсон байдалд хийсэн дүн шинжилгээ" сэдвээр илтгэл тавив.

undefined

Мөн "Рио-2016" зуны XXXI олимпийн наадам, "Лиллехаммер-2016" залуучуудын II өвлийн олимпийн наадмыг Зохион байгуулах хороо (ЗБХ)-ноос тайлан тавьснаас гадна "Пёнчан-2018", "Буэнос Айрос-2018", "Токио-2020", "Лозанн-2020", "Бээжин-2022" олимпийн наадмуудыг ЗБХ-ноос тус тус мэдээлэл өгсөн байна.
 
ҮОХХ нь цаашид ОУОХ-той нягт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтран цэвэр ариун тамирчдын төлөө сэргээшийн эсрэг явуулах олон талт арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД