2016-12-12

МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодод



МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодод хүндэтгэл үзүүлэв. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ байгуулагдсаны 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан МҮОХ-ны удирдлагууд олимпийн наадамд оролцож асан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын удирдлагуудад хүндэтгэл үзүүлэн, хуваарийн дагуу уулзаж эхэллээ.

Inline image 1

Өнөөдөр Монголын тэшүүрийн холбоо, Байт харвааны тамирчин, дасгалжуулагч, холбооны төлөөлөл “Олимпик хаус”-т уулзаж, их спортын халуун дотно яриа өрнүүлснээс гадна МҮОХ-ын удирдлагууд уулзалтад оролцсон төлөөлөгчдөд 60 жилийн ойн дурсгалын медаль гардуулав.

Inline image 2

 Мөн МҮОХ-нд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

МҮОХ-ны 60 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт хуваарийн дагуу бүх спорт холбоод, спортын салбарынхныг хамран үргэлжилнэ.

Inline image 3

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД