2017-01-06

Dream2017 хөтөлбөрийн цанын тамирчдыг хүлээн авч уулзлаа



“Мөрөөдлийн хөтөлбөр 2017”

undefined

“Мөрөөдлийн хөтөлбөр 2017” нь 1 дүгээр сарын 9-ноос 21-ны өдрүүдэд БНСУ-ын улсын Пёнчан хотноо болно.

Энэхүү хөтөлбөр нь Солонгос улсын Канвон мужид 2004 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өвлийн спортыг сурталчилах, өвлийн спортоор хичээллэж буй авъяаслаг залуу тамирчдыг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд сүүлийн 13 жилийн хугацаанд 80 орны 1749 оролцогчид хамрагдсан байна. Мөн өвлийн спорт хөгжөөгүй орнуудыг хамруулдаг онцлогтой.

ОУОХ болон олон улсын спортын байгууллагууд энэхүү хөтөлбөр нь Пёнчан 2018 өвлийн олимпийн болон паралимпийн наадмыг зохион байгуулахын өмнө спортоор дамжуулан нөхөрлөлийг бий болгоход ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үнэлж байгаа билээ.

Өвлийн спортыг эх орондоо хөгжүүлж буй Үндэсний олимпийн хороодод туслах зорилгоор Канвон дүүрэг нь энэхүү “Мөрөөдлийн хөтөлбөр” хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт манай цанын спортын тамирчид, дасгалжуулагч багшийн хамт оролцох боллоо. Урьд жилүүдэд манай тэшүүрийн тамирчид хамрагдаж байсан бөгөөд тэдний спортын амжилтад ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй юм.

Тамирчин

Б. Далхсүрэн
Э. Батцэцэг
Ш. Сүрлэг

Дасгалжуулагч
Ю. Соёлмаа

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД