Монголын үндэсний олимпийн хороо

Азийн Өвлийн наадам нээлтээ хийлээ

2017-02-20

Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.

 

Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв.

 

 

“Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм. Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байсан билээ.

 

Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй 4 тамирчид буухиалан цэнгэлдэхэд заллаа.

 

 

Манай улсаас энэхүү наадамд 4  спортын төрөлд 42 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд төрийн далбааг биатлоны тамирчин Э.Бархүү залан нээлтэнд оролцлоо 

 

Тамирчдын жагсаалаар эхлэсэн нээлтийн ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрүүдээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан мини концертоо толилуулснаар өндөрлөлөө. 7 хоногийн турш хүч чадал, авхаалж самбаагаа сорих Азийн шилдэг тамирчид 5 спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

Холбоотой мэдээ

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа

Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"...

Магистрын сургалтанд урьж байна

Спорт холбоодын анхааралд,   Магистрын зэрэг олгох сургалтанд урьж ба...

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл        &...

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо

      Өнөөдөр МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус...

Уkраин улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Сергей Бубkа МҮОХ-ны байранд айлчиллаа

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атлетиkийн холбооны урилгаар Уkраин улсын ҮОХ...

9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүл...

НАЙМДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин"...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД