Монголын үндэсний олимпийн хороо

Монголын хоккейчид эхний ялалтаа байгууллаа

2017-02-21

Азийн Өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг 1-р дивизионы 2 дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд манай баг Сингапурыг 8:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулав.

Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар 1-р үеийн сүүлийн 2 минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн юм.

2-р үед манай баг илт илүү тоглолтыг үзүүлж, И.Гэрэлт 2 гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмснээр 6:0-ээр давамгайлах болсон. 3-р үед ч Монголын шигшээ давуу байдлаа алдсангүй П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоолын жагсаалтанд нэрээ нэмж бүртгүүлснээр тоглолт 8:0-ийн харьцаатайгаар өндөрлөлөө.

Уг тоглолтонд манай багийн хаалгач Б.Мөнхболд, Б.Баатархүү нар 2-уул талбай дээр гарч, хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Манай багийн гол хамгаалагчдын нэг З.Батгэрэл болон дэд ахлагч Ж.Баярсайхан нар тус бүр 1 гоол 2 оновчтой дамжуулалт хийж 3 оноог багтаа авчирчээ.

Саппорогийн наадмын хоккейн төрөл үндсэн 3 дивизионд нийт 18 баг хуваагдан өрсөлдөж буй. Нийт 6 баг өрсөлдөж буй 1-р дивизионд манай баг нэг хожил, нэг хожигдолтойгоор 4-р байрт бичигдэж байна. Одоогоор өмнөх тоглолтдоо манай багийг буулгаж авсан Тайландын шигшээ 2 хожилтойгоор хэсгээ тэргүүлж байгаа.

Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 18:00-аас Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглолт хийнэ. 

Холбоотой мэдээ

"Авирагч сэтгүүлч 2017" тэмцээний заавар

Монголын үндэсний олимпийн хороо - Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран "Токио-2020"...

МҮОХ-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэ...

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал

Спортын менежментийн сургалт & Спортын сурталчилгаа, түүний хөгжил-Олон улсын бага хурал...

Дарханы кикбоксчид тэргүүлэв

Монголын кикбокс сонирхогчдын холбоо, Монголын муай тайн спортын холбоо хамтран зохион байгуулса...

“Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан &ld...

Уяачид МҮОХ-оор зочиллоо

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Хааны хүлэг"...

доктор (Sc,D) профессор Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит олон улсын спортын форум амжилттай боллоо

Өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спорт ба олимпийн боловсрол, олимпийн соёл, үнэт зүйлийн...

“Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи хамтран  “Олимпийн б...

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид б...

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

  Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаа...

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

МҮОХ-ны VII чуулганы хөтөлбөр & шуурхай мэдээлэл

Эрхэм хүндэт Чуулганы төлөөлөгчид өө,   Та бүхэнд доорхи шуурхай мэдээллийг хүргү...

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭС Дүрмийн: 14.4.2.В Дүрмийн: 17.2  ...

2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

Азийн Олимпийн зөвлөл 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад зохиогдох Азийн Наадмын х...

Цанын тамирчид Саппород ирлээ

Өнөөдөр Саппоро хотноо байрлаж буй шигшээ багийн штаб хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үүний учир нь Финл...

Биатлончид хөөх уралдаанд оролцлоо

Өчигдөр эхлэсэн биатлоны төрлийн 2 дахь дасгал буюу хөөх уралдаан өнөөдөр явагдлаа. Спринт уралдаанд...

Хоккейчид медалийн төлөө

Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр өвлийн наадмын сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Тэдний өрсөлдө...

Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа

Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгкон...

Дөрөв дэх өдөр: Монголын багийн мэдээ

ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ДУУСГАЛАА Азийн өвлийн наадмыг хамтран зохион байгуулагч Обихиро хотноо яваг...

Биатлончид уралдаанаа эхлүүллээ

Азийн 8-р өвлийн наадмын биатлоны төрлийн уралдаанууд өчигдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй, эмэгтэй с...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД