Монголын үндэсний олимпийн хороо

Дөрөв дэх өдөр: Монголын багийн мэдээ

2017-02-24

ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ДУУСГАЛАА

Азийн өвлийн наадмыг хамтран зохион байгуулагч Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн төрлийн уралдаанууд өчигдөр болсон гурван зайн тэмцээнээр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд манай 2 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОУХМ Я.Зоригтбаатар 1:56,77 амжилтаар 16-р байрыг эзэллээ. Харин саяхан ОУХМ-ийн болзлыг хангаад байгаа Д.Гочоосүрэн 2:03,07 амжилтаар 18-р байрт орсон байна. Энэ зайд нийт 20 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Энэтхэг, Шинэ Зеландын тамирчдыг ардаа орхисон юм.

 

1500 метрийн зайд БНСУ-ын тамирчин Ким Мин Сёк түрүүлж, Японы хослол мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

 

Тэшүүрийн төрөлд нийт 14 багц медаль олгогдсны 7 алтыг нь Японы баг хүртлээ. Харин БНСУ-ын баг 6 алтан медальтай буцаж байна. БНХАУ-ын баг эрэгтэйчүүдийн 500 метрт түрүүлж, нэг алтан медалийг жагсаалтдаа нэмлээ.

 
Б.ДЭЛГЭРМАА 17-Р БАЙР ЭЗЛЭВ
 
Гүйлтийн цанын тамирчин Б.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 5км-ийн сонгодог тэшилтийн төрөлд өрсөлдлөө. Тэрээр 20:03.6 амжилтаар замаа дуусгаж 23 тамирчнаас 17-р байрт оржээ. Манай тамирчин ардаа Ливан, Энэтхэгийн тамирчдыг орхисон юм. Энэ зайд Японы тамирчин түрүүлж, Казахстан, БНХАУ-ын тамирчид удаалсан байна. ​
 
 
Ж.ТӨГСЗАЯА 25-Р БАЙРТ ОРЛОО
 

Уулын цанын шигшээ багийн цорын ганц эмэгтэй тамирчин Ж.Төгсзаяа өчигдөр жиант слаломын төрөлд дасгалаа гүйцэтгэлээ. Манай тамирчин 2 гарааны нийлбэр дүнгээр 4:35.99 амжилтыг үзүүлэн 25-р байрт орсон байна. Энэ төрөлд нийт 31 тамирчин өрсөлдсөн бөгөөд Японы тамирчид эхний гурван байрыг эзэлжээ.

Холбоотой мэдээ

МҮОХ-г 2017-2021 онд удирдах бүрэлдэхүүн

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шангри-Ла зочид б...

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

  Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаа...

МҮОХ-ны VII чуулганы шуурхай мэдээлэл

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлө...

МҮОХ-ны VII чуулганы хөтөлбөр & шуурхай мэдээлэл

Эрхэм хүндэт Чуулганы төлөөлөгчид өө,   Та бүхэнд доорхи шуурхай мэдээллийг хүргү...

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭС Дүрмийн: 14.4.2.В Дүрмийн: 17.2  ...

2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

Азийн Олимпийн зөвлөл 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад зохиогдох Азийн Наадмын х...

Биатлончид хөөх уралдаанд оролцлоо

Өчигдөр эхлэсэн биатлоны төрлийн 2 дахь дасгал буюу хөөх уралдаан өнөөдөр явагдлаа. Спринт уралдаанд...

Цанын тамирчид Саппород ирлээ

Өнөөдөр Саппоро хотноо байрлаж буй шигшээ багийн штаб хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үүний учир нь Финл...

Хоккейчид медалийн төлөө

Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр өвлийн наадмын сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Тэдний өрсөлдө...

Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа

Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгкон...

Биатлончид уралдаанаа эхлүүллээ

Азийн 8-р өвлийн наадмын биатлоны төрлийн уралдаанууд өчигдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй, эмэгтэй с...

Дөрөв дэх өдөр: Монголын багийн мэдээ

ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ДУУСГАЛАА Азийн өвлийн наадмыг хамтран зохион байгуулагч Обихиро хотноо яваг...

Фристайлын дуал могул дасгалд анх удаа өрсөлдлөө

Өнөөдөр манай өвлийн спортын түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон нь фристайл төрлийн дуал могул дас...

Уулын цаначид уралдаанаа эхлүүллээ

Азийн 8-р Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Ж...

Шорт трекийн тамирчин Б.Гэрэлтуяа тэмцээнээ дуусгалаа

Макоманай спорт цогцолборт явагдаж буй шорт трекийн төрлийн тэмцээн өчигдөр 4 зайн аваргууд тодорсно...

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ТЭШҮҮРИЙН ТАМИРЧДАД МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Саппорогоос 200 км-ийн зайд орших Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн тэмцээн өндөрлөх шатандаа орж...

Монголын хоккейчид 2 дахь ялагдлаа амслаа

Азийн өвлийн наадамд өрсөлдөж буй манай хоккейн шигшээ баг хэсгийн 3 дахь тоглолтоо Арабын Нэгдсэн Э...

Д.Гочоосүрэн ОУХМ-ийн болзол хангаж, эмэгтэй тэшүүрчид уралдаанаа дуусгалаа

Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөж буй монголын эмэгтэй тамирчид уралдаана...

Б.Дэлгэрмаа 18-р байрт орлоо

Гүйлтийн цанын төрөлд Монголын тамирчдын салхийг хагалж ОУХМ Б.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 10 км-ийн за...

Монголын багийн ахлагч Ч.Насантогтох Обихирод зочиллоо

8 дахь удаагийн Азийн өвлийн наадмын онцлог нь тэшүүрийн төрлийн уралдаан тэмцээн өөр хотод болж бай...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД