Монголын үндэсний олимпийн хороо

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

2017-03-24

 

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгох чухал ач холбогдолтой юм. 7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцож байгаа билээ.

 

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс танилцуулгын өмнө гурав нь буюу Л.Халтар, Ч.Зоригтбаатар, Я.Батсуурь, танилцуулгын үеэр нэг нь буюу Ч.Бат-Эрдэнэ нар нэрээ татаж, Д.Загдсүрэн, Ц.Бат-Энх, Л.Мөнх-Очир нарын хооронд санал хураалт явагдсан юм.. Улмаар санал хураалтын дүнгээр нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтанд өрсөлдсөн Л.Мөнх-Очир 51 төлөөлөгчийн, Ц.Бат-Энх 14 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ.

 

Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан 2 нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчдөөр сонгогдох учиртай байсан. Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр саналыг авч дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Монголын Бадминтон Сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин 50,3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ. Дэд ерөнхийлөгчийн төлөө Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монголын Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдсөн билээ. 

 

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЯВАГДЛАА

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд нийт 21 нэр дэвшигч 6 суудлын төлөө өрсөлдсөн. МҮОХ-ны дүрмээр гүйцэтгэх зөвлөл нь нийт 11 гишүүнтэй байхаар заасан ч мөн дүрмийн дагуу МҮОХ-ны ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид болон ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Тамирчдын комиссын төлөөлөгч Д.Отгондалай нар шууд гишүүнээр сонгогддог юм.

Санал хураалтанд нийт 139 төлөөлөгч оролцож, хамгийн өндөр санал авсан 6 төлөөлөгчийг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр сонголоо. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Монголын спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, БХЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 71 төлөөлөгчийн саналаар, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 төлөөлөгчийн саналаар, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш 67 төлөөлөгчийн саналаар, Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, Talk Talk English сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа 66 төлөөлөгчийн саналаар, Монголын Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал 53 төлөөлөгчийн саналаар, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар 52 төлөөлөгчийн саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны 7-р чуулганаар Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг мөн сонгожээ. МҮОХ-ны дүрмийн дагуу хамгийн анхны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн санал болгосны дагуу МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томилжээ. 

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа

Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД