Монголын үндэсний олимпийн хороо

“Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол – Бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт боллоо

2017-04-20

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи хамтран  “Олимпийн боловсрол - Биеийн тамирын боловсрол - Бие бялдрын хүмүүжил” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлагыг 4-р сарын 20-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын зааланд зохион байгууллаа.

undefined

Уг арга хэмжээнд Украйн улсын Үндэсний спортын их сургуулийн доктор, профессор Александр Еременко, ОХУ-ын Шелехов хотын биеийн тамир спортын газрын дарга Генчаренко Владимир, мөн тус хотын спорт сургуулийн захирал Ю.Д.Домнич,  Эрхүү мужийн Орлёнок хүүхдийн спортын зуслангийн захирал А.М.Удружев, Улан-Удэ хотын Олон түвшинт коллежийн эрхлэгч Юля Бороева, Эрхүү мужийн “Спортын алдар” музейн эрхлэгч Карнов Николай, Япон улсын Жайка нийгэмлэгийн арга зүйч багш Макита Ноаки болон бусад гадаадын төлөөлөгч нар болон дотоодын нийслэлийн дүүргүүдийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйчид, их, дээд сургуулиудын удирдлага багш, профессорууд оролцлоо.

 Хэлэлцүүлэгийн үеэр

  1. Олимпийн боловсрол ба хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, агуулга
  2. Биеийн тамирын боловсролын тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга замууд
  3. Бие бялдрын хүмүүжлийн тогтолцоог боловсронгуй болгох арга зам
  4. Хүүхдийн спортын хөгжлийн тулгамдсан асуудал
  5. Биеийн тамир, спорт – хүмүүжлийн харилцан шүтэлцээ ба хамаарал

сэдвээр ярилцсанаас Украйны Үндэсний олимпийн академиас олимпийн боловсролыг биеийн тамирын боловсролын бүрэлдэхүүн хэсэгт оруулж, өсвөр үеийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөхүйц хэрэглүүр болгож байгаа нь онцгой анхаарлын төвд байлаа.

undefined

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн зүгээс Олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлийг хүүхэд залуучуудад өвлөн үлдээх, тэдгээрийн дунд зохиох бие бялдрын хүмүүжлийн ажилд олимпийн түүх, ахмад үеэ хайрлан хүндэтгэх асуудлыг чухал байр суурьтай болгох талаар тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулахаа танилцууллаа.

Монгол улсын боловсролын салбарт, тухайлбал их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт олимпийн боловсролын хичээлийг заавал оруулах, “Олимпийн сурах бичиг”-ийг бэлтгэн гаргах шаардлагатай байгааг дугуй ширээний ярилцлагад оролцогчид санал нэгтэйгээр дүгнэн тэмдэглэж байв.

Цаашид БСШУЯ ба МҮОХ-ны хооронд хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллах нь чухал байгааг энэрүү арга хэмжээ батлан харууллаа.

 

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа

Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД