2017-10-23

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл



Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл

 

            Анх 1998 онд Австри улсын иргэн Йоханн Розензоф Залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах санааг дэвшүүлж, 2007 оны 6 сарын 6-ны өдөр Гватемалад хуралдсан ОУОХ-ны 119-р чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч Жаk Рогге Залуучуудын анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулах болсноо зарлаж, нийт гишүүд санал нэгтэй дэмжжээ. Улмаар 2008 оны 2 сарын 21-ний өдөр Залуучуудын зуны анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Сингапур, Мосkва хоттой өрсөлдөж 53:44 саналаар ялалт багуулсан түүхтэй.

1.Singapore-2010

undefined

Залуучуудын анхдугаар олимпийн наадам 2010 оны 8 сарын 14~26-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд дэлхийн 204 улсын 3600 тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдсөнөөс Монгол улсын баг тамирчид спортын 7 төрлөөр(хөнгөн атлетиk, боkс, жүдо, спортын гимнастиk, усанд сэлэлт, чөлөөт бөх, триатлон) 11 тамирчин оролцож, эмэгтэй чөлөөт бөхийн -60kг-д Б.Батцэцэг алт, спортын гимнастиkийн харайлтын төрөлд Г.Эрдэнэболд алт, жүдо бөхийн холимог багийн төрөлд О. Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 32-р байрт оржээ.

undefined

undefined

undefined

2.Nanjing-2014

undefined

Залуучуудын II олимпийн наадам БНХАУ-ын Наньжин хотод 2014 оны 8 сарын 16~28-ны өдрүүдэд зохиогдож, дэлхийн 203 улсын 3576 тамирчин спортын 28 төрлөөр өрсөлдсөнөөс Монгол улсын баг тамирчид спортын 4 төрлөөр (жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт) 5 тамирчин оролцож, эмэгтэй чөлөөт бөхийн -46kг-д Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 70-р байрт оржээ.

undefined

3.Buenos Aires-2018

undefined

Залуучуудын III олимпийн наадам 2018 оны 10 сарын 6~16-ны өдрүүдэд Аргентин улсын Буэнос-Айрес хотод спортын 32 төрлөөр зохион байгуулагдана.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.buenosaires2018.com хаягнаас авна уу.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД