Монголын үндэсний олимпийн хороо

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-11-03

undefined

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпийн хороод цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2 улсын олимпийн хороод спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.

undefined 

ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн А.Жуков энэ үеэр хэлэхдээ “ОХУ болон Монгол улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Дэлхийн спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг ОХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй нь манай улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд цаашид олон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн гарын үсэг зурсны дараа хэлсэн юм.

 undefined

Чехийн Прага хотноо явагдаж буй ANOC буюу Үндэсний Олимпийн Хороодын 22-р чуулганы үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан бөгөөд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Поздняков нар байлцав. Сонирхуулахад, өнгөрсөн жилээс ҮОХ-ныхоо тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон С.Поздняков туялзуур сэлэмний спортын төрлөөр олимпийн наадамд 4 удаа, дэлхийн аваргад 10 удаа түрүүлж байсан алдарт тамирчин билээ. 

Холбоотой мэдээ

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа

Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"...

Магистрын сургалтанд урьж байна

Спорт холбоодын анхааралд,   Магистрын зэрэг олгох сургалтанд урьж ба...

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл

Залуучуудын зуны олимпийн наадмын талаарх товч мэдээлэл        &...

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо

      Өнөөдөр МҮОХ-ны байранд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Тус...

Уkраин улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Сергей Бубkа МҮОХ-ны байранд айлчиллаа

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атлетиkийн холбооны урилгаар Уkраин улсын ҮОХ...

9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүл...

НАЙМДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин"...

Д.СУМЪЯА, П.ОРХОН НАР НАЙМ ДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧДААР ТОДОРЛОО!

  Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тами...

УЛААНБААТАР ХОТ 2023 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА!

Зүүн азийн олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 35 дахь удаагийн хурал 7-р сарын 28-нд Тайваны Тайч...

"Авирагч сэтгүүлч 2017" тэмцээний заавар

Монголын үндэсний олимпийн хороо - Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран "Токио-2020"...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД