2017-11-20

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц



“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.

 

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулж буй “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг өнгөрсөн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улс орон даяар зарласан билээ.

Уг болзолт уралдаан нь Монгол улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлж, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод дур сонирхолтой болгож өөрийгөө нээн хөгжүүлэх, мөн  Олимпийн зөвлөлүүд болон Олимпийн танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.

Одоогоор Баянзүрх, Сүхбаатар, Багануур дүүргүүд, Архангай, Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган аймгуудын Олимпийн зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газрууд гуравласан гэрээ байгуулан болзолт уралдаан зохион байгуулах ажилдаа орсон байна. 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД