2017-11-23

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА



Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжих, "Дархан хил- Пёнчан-2018" олимпийн туг аялуулах аяныг Монгол Улсын хойд хилээр зохион байгуулах зорилгоор МҮОХ, ХХЕГ хоорондын "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын цанын холбооны төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс байлцав.

undefined

undefined

undefined

undefined

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД