2017-11-28

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт



undefined

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучуудын цугларалт"-нд МҮОХ-ны Спорт бүхний төлөө комиссын төлөөлөгч, хөнгөн атлетикийн спортын мастер Б.Мөнгөнтуяа, Спорт ба эмэгтэйчүүд комиссын төлөөлөгч, байт харвааны ОУХМ Ц.Булгантуяа нар Монгол улсаас оролцох болсон бөгөөд төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Спорт бүхний төлөө комиссын дарга Ч. Амарсанаа нар хүлээн авч уулзлаа. 

БНХАУ-ын ҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг уг цугларалт нь ҮОХ-дын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, залуу үеийнхэнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, тэдний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД