2017-11-29

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо



МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Багийн дасгалжуулагчаар А.Цэдэнсодном, З.Занабазар /57кг/, Б.Түмэнцогт/61кг/, Ц.Чинзориг /65кг/, Ө.Отгонбаяр /74кг/, Л.Төртогтох/86кг/, Ө.Батзул/97кг/ нарын тамирчид 12 сарын 6~20-ны өдрүүдэд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Азийн олимпийн зөвлөлийн гишүүн, хөгжиж буй орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт МҮОХ 2007 оноос нэгдэж, байт харваа, дугуй, хүндийг өргөлтийн баг тамирчид хамрагдсан бөгөөд Д.Баатаржав /байт харваа/ Бээжин-2008 паралимпийн аварга, Т.Энхжаргал /дугуй/ Азийн эмэгтэйчүүдийн анхны аварга, М.Анхцэцэг /хүндийг өргөлт/ залуучуудын дэлхийн аварга цол тус тус хүртсэн билээ.

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД