2017-12-12

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо



МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно.
 
15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ны зүгээс оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг.
 
Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өнгөрсөн шөнөөс нээгдлээ.
 
Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжилнэ.Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд 'Бөртэ Чоно-2017' Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
 
"Бөртэ Чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.
undefined
undefined
undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД