2018-01-11

“ПЁНЧАН - 2018” - БНАСАУ ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ



undefined

Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 01 дүгээр сарын 09-ний өдөр Олон улсын олимпийн хорооноос БНАСАУ-ыг “Пёнчан - 2018” Өвлийн олимпийн наадамд оролцуулах зорилгоор улс орнуудын олимпийн наадамд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг сунгасан билээ.

БНСУ, БНАСАУ-ын төрийн дээд шатны уулзалтаар шийдэлд хүрч 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Пёнчан хотноо ирэх төлөвтэй байна.

БНАСАУ нь уран гулгалт, гүйлтийн тэшүүр, цанын харайлтын төрлүүд болон хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн багт тамирчдаа оролцуулахаар хэлэлцэж байна.
Хэлэлцээрийг ОУОХ, "Пёнчан - 2018" Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хороо болон хоёр Солонгосын төлөөлөгчид 01 дүгээр сарын 20-ны өдөр Швейцар улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд шийдвэрлэх аж.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Сабах мэдэгдэхдээ "Пёнчан - 2018" Өвлийн олимпийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн БНАСАУ оролцох болсон нь спорт дэлхийг нэгтгэх хүчтэйг дахин нотоллоо хэмээгээд баг тамирчдад амжилт хүссэн байна.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД