2018-01-15

ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН ТҮҮХ - 02



Өвлийн спортын анхны олон улсын тэмцээн Олон улсын олимпийн хороог анхлан санаачлагч гишүүдийн нэг Швед улсын жанжин Виктор Густаф Балк - ийн санаачлалаар 1901 онд Швед улсад зохион байгуулагдан 1926 он хүртэл үргэлжилсэн аж.

undefined

Виктор Густаф Балк нь өвлийн спортын төрлүүдийг Олимпийн төрөлд багтаахыг зорин ажилласнаар “Лондон - 1908” Олимпийн наадамд уран гулгалтын анхны олимпийн аваргууд төрөн гарав.

“Берлин - 1916” Олимпийн наадамд гүйлтийн тэшүүр, хоккей, цанын төрлүүдийг багтаахаар шийдвэрлэсэн боловч дэлхийн I дайны уршгаар тус наадам зохион байгуулагдаагүй байна.

1920 оны Бельги улсын Антверпен хотноо зохион байгуулагдсан олимпийн наадмаар уран гулгалт болон хоккейн төрлүүд албан ёсоор багтан тэмцээнүүд явагджээ.

undefined

1921 оны Олон улсын олимпийн хорооны хурлаар "Шамони-1924" Өвлийн олимпийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү анхны Өвлийн наадамд Франц улсын Шамони хотноо 16 орны 258 тамирчид оролцож амжилттай зохион байгуулагдсан түүхтэй.

"Сан-Мориц - 1928" Өвлийн олимпийн II наадамд Норвейг улсын домогт тамирчин, олимпийн 3 удаагийн аварга Соня Хэни анх 15 настайдаа олимпийн аварга болж 70 жилийн турш хамгийн залуудаа олимпийн аварга болсон тамирчин тодотголтой байв.

undefined

АНУ-д зохион байгуулагдсан "Лэйк-Плэсид - 1932" өвлийн олимпийн наадамд "Антверпен-1920" зуны олимпийн наадмын боксын аварга Эди Иган оролцож Бобслейн төрлөөр өвлийн олимпийн наадмын аварга болсон түүхтэй. Эди Иган нь Өвөл, Зуны олимпийн наадмаас алтан медаль хүртсэн цор ганц тамирчин юм.

undefined

“Гармиш-Партенкирхен - 1936”, “Берлин- 1936” олимпийн наадмууд Герман улсад зохион байгуулагдсан бөгөөд нэг онд өвөл, зуны олимпийн наадам нэг улсад зохион байгуулагдсан цор ганц тохиолдол юм.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД