2018-01-16

"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - ӨМНӨГОВЬ АЙМАГТ



undefined

  “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг Зохион байгуулах хорооноос батлан гаргасан шалгаруулалтын журамд тусгагдсанаар биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгож багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах тухай заасан билээ.

  Мөн сургуулийн хэмжээнд биеийн тамир, спортын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазаа бэхжүүлэх тухай зааснаар олон ерөнхий боловсролын сургуулиуд бодлого гарган хэрэгжүүлж байна.

undefined

  Өнөөдөр Болзолт уралдааны хүрээнд Өмнөговь аймгийн Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7-р сургуулийн “ОЛИМП” фитнес клубийн нээлтийн ёслол болов. 

  Нээлтийн ёслолд сургуулийн удирдлага, Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөлийн удирдлага болон зөвлөл, танхимын түнш байгууллага болох "Таван толгой" ХК-ын төлөөлөгчид оролцов. 

undefined

undefined

  Тус сургуулийн “Элсэн цагираг” олимпийн танхимаас Болзолт уралдааны хүрээнд тамирчин, сурагч, багш, дасгалжуулагчид болон бусад олимпийн танхимуудыг хамруулсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна. 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД