2018-01-17

"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 33-Р СУРГУУЛЬ

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" болзолт уралдааны хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 33 дугаар сургуулийн шинэчилсэн Олимпийн танхимын нээлтийн ёслол болов.

undefined

Ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн оролцон багш хамт олон, тамирчин сурагчидтай халуун дотно яриа өрнүүлэв. Мөн тус сургуулийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд нээлтээ хийсэн шинэхэн спорт цогцолбортой танилцаж баяр хүргэлээ.

undefined

Өнгөрсөн 2011 онд ОУОХ-ны ерөнхийлөгч асан Жак Рогге Монгол улсад айлчлал хийхдээ 33 дугаар сургуулийн Олимпийн танхимаар зочилсон билээ. Тэрээр ОУОХ-ны их хурлаар Монгол улсын Олимпийн танхимуудын үйл ажиллагаа болон тогтолцоог дурдан олон улсад сайшаасан түүхтэй.

Тус сургуулийн шинэчилсэн Олимпийн танхим ОУОХ-ны ерөнхийлөгч асан Жак Роггегийн нэрэмжит болон ийнхүү нээлтээ хийв.

undefined

undefined

Холбоотой мэдээ

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД