2018-01-20

IBU - МОНГОЛЫН БИАТЛОНЧДИЙГ ОНЦЛОВ



Монгол улсад Биатлоны төрөл анх 80 гаруй жилийн өмнө үүсэж хөгжсөн түүхтэй. Монголын Биатлончид анх 1956 онд тухайн үеийн Чехословак улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцож байв.

“Инсбрук - 1964” Өвлийн IX Олимпийн наадамд Биатлоны 20 км - зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцож нийт 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байв.

Монголын Биатлоны холбоо 1962 онд Олон улсын Биатлоны холбоонд элссэн бөгөөд, 1978 онд анх Монгол улсад Биатлоны олон улсын тэмцээн Хандгайт дахь цанын баазад зохион байгуулагдаж байв.

1990 оноос нийгэм, эдийн засгийн байдлаас хамаарч энэхүү спортын хөгжил “царцан” зогсонги болсон. 
2014 оноос Монголын Биатлоны холбооны үйл ажиллагаа дахин сэргэж "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулахаар зорин ажиллаж байна.

Монголын Биатлончид энэ Олимпийн циклд эрх авах оноо цуглуулах тэмцээнүүдэд алгасалгүй оролцсон байна. 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Норвейг улсад зохион байгуулагдсан оноо цуглуулах тэмцээнд манай баг тамирчид Улаанбаатар хотоос машинтай хөдлөн 13 хоногийн турш 10,000 км замыг туулан хүрснийг Олон улсын Биатлоны холбоо онцлов.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД