2018-01-20

БНАСАУ - "ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД



undefined

Өнөөдөр Олон улсын олимпийн хороо, “Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадам зохион байгуулах хороо, Хоёр Солонгосын төлөөллүүд Швейцар улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд хуралдав.

Хурлаар хоёр Солонгосын баг тамирчид “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд “Солонгосын хойгийн туг”-н доор жагсах, БНАСАУ-ын баг тамирчдын бүрэлдэхүүн болон Хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн багийн бүрэлдэхүүнийг батлав.

undefined

БНАСАУ 22 тамирчин, 24 дасгалжуулагч болон албаны хүмүүсээс бүрдсэн нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй баг Пёнчан хотыг зорих юм.

Хоёр Солонгосын баг тамирчид Солонгосын хойгийн зурагтай ижил өмсгөл өмсөх бөгөөд нэгдсэн хоккейн багийн төрийн дууллаар "Ариранг" эгшиглэх аж.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД