2018-01-22

"ДАРХАН ХИЛ - ПЁНЧАН-2018" - ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР



undefined

Монголын үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын цанын холбооноос “Пёнчан – 2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих, олон нийтэд өвлийн спортыг сурталчлах зорилготой “Дархан хил – Пёнчан-2018” Олимпийн туг аялуулах аяны эхний ёслол 01 дүгээр сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдав.

undefined

undefined

Ёслолд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын цанын холбооны удирдлага, Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн, "Пёнчан - 2018" Өвлийн олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан тамирчид оролцов.

undefined

undefined

 

Мөн Дэлхийн цасны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд нийслэлийн 179 дүгээр цэцэрлэгийн багачууд оролцож гимнастикийн үзүүлбэр үзүүлэн баяраа тэмдэглэлээ.

undefined

Олон нийтэд өвлийн спортыг сурталчлах зорилготой Дэлхийн цасны өдрийг 2011 оноос олон улсад тэмдэглэж эхэлсэн бол манай Монгол улс 2015 оноос энэхүү хөдөлгөөнд нэгдэж уламжлал болгон тэмдэглэж байна.

undefined

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД