2018-01-22

"НЭГ СЭТГЭЛ" АЯН



undefined

"Бөртэ чоно - 2011" тэргүүн дээд шагналын эзэн, Чөлөөт бөхийн ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ, Бөмбөрцгийн бөх Б.Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байна.

Түүний мөрөнд үрэвсэл үүсэж амь насанд нь аюул учраад байгаа бөгөөд БНСУ-д яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай байгаа билээ.

Чөлөөт бөхийн хамт олноос өрнүүлж буй "НЭГ СЭТГЭЛ" аянд Монголын үндэсний олимпийн хороо нэгдэн, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОУХМ Б.Оюунсүрэнг хүлээн авч уулзан эмчилгээний зардалд хандив гардууллаа.

Нийт Олимпийн их гэр бүлийн гишүүд, спортод хайртай та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД