2018-01-22

"ИНСБРУК-1964" - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД



undefined

/Монгол улсын баг тамирчид Инсбрук - 1964 Олимпийн нээлтийн ёслолд/

 

Монгол улсын Олимпийн наадмын шинэ хуудас Австри улсын Инсбрук хотоос эхэлсэн байдаг. Монгол улс "Инсбрук - 1964" Өвлийн IX Олимпийн наадамд тэшүүрийн спортын төрөлд 4, цанын спортын төрөлд 9 тамирчнаа илгээсэн нь Өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон явдал юм.

undefined

/Л.Дашдэмбэрэл - Цанын 15км - зайд уралдаж барианд орсны дараа/

Монголын багийн тугчаар Л.Цэнд /МУГТ/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /МУГТ/ Монголын Өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлонч төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38-р байранд орсон нь Монголын Өвлийн Олимпийн наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болон үлдсэн.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД