2018-01-23

"ИНСБРУК-1976" ӨВЛИЙН XII ОЛИМПИЙН НААДАМ



undefined

Австричууд 2 дахь удаагаа Өвлийн Олимпийн наадмыг хүлээн авлаа. Уг нь Өвлийн Олимпийн XII наадмыг АНУ-ын Денвер хот зохион байгуулах байсан. Гэвч ОУОХ-ны зүгээс Денвер хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Олимпийн наадмыг зохиох эрхийг дахин эргэж харах шаардлагатай болсон. 

Ингээд Денвер хотын эрхийг албан ёсоор цуцлаад 3 жилийн дараа 1973 оны 2 сард Австри улсын Инсбрук хотноо Өвлийн XII Олимпийн наадмын эрхийг өгсөн. Ийнхүү Автсри улсын Инсбрук хот Швейцарын Сент-Мориц хотын адилаар Өвлийн Олимпийн наадмыг 2 удаа зохион байгуулсан хоёр дахь хот болсон юм. 

undefined

"Инсбрук-1976" Өвлийн Олимпийн наадам нь ОУОХ-ны 6 дахь ерөнхийлөгч, Их Британи эрхэм Майкл Моррисын удирдлага доорх анхны Өвлийн Олимпийн наадам байсан юм. 

М.Моррис ерөнхийлөгчийн үед орчин цагийн Олимпийн наадмын түүхэнд хар толбо үлдээхүйц үйл явдал болсон байдаг. Энэ нь 1972 оны Мюнхэний Зуны Олимпийн наадмын үеэр Палестины Фатах бүлэглэлийнхэн Олимпийн тосгон уруу довтлон орж Израилын тамирчдын амь насыг хөнөөсөн юм. 

Эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадмын түүхэнд гарсан тэрхүү аймшигт халдлагаас болж дараа дараагийн Олимпийн наадмуудыг зохион байгуулагч нарт өндөр сонор сэрэмж, аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой гэсэн сануулга болсон. Энэ ч үүднээс Австричууд Өвлийн Олимпийн наадмыг өндөр хамгаалалт дунд амжилттай зохион байгуулав.

undefined

"Инсбрук-1976" Өвлийн XII Олимпийн наадам нь 02 дугаар сарын 04-15-ны өдрүүдэд спортын 10 төрлөөр явагдав. Олимпийн хөтөлбөрт ямар нэгэн спортын төрөл нэмэгдээгүй, харин гүйлтийн тэшүүрийн төрөлд эрэгтэйчүүдийн 1000 м, уран гулгалтын бүжгийн хосын төрлүүд нэмэгдсэн. Гүйлтийн тэшүүрийн 1000 м-н зайд анхны алтан медалийг АНУ-ын П.Мюллер хүртсэн бол уран гулгалтын бүжгийн хосын анхны алтан медалийг Л.Пахомова, А.Горшков нар хүртсэн. 

undefined

Тус Олимпийн наадамд Зөвлөлтийн тамирчид урьдын адил өндөр амжилттай оролцсон нь нийт 27 медаль хүртэхдээ 13 нь алтан медаль байсан. Тэр дундаа карьерынхаа оргил үедээ яваа В.Харламов тэргүүтэй Зөвлөлтийн хоккейн баг Олимпийн наадамд 5 дахь удаагаа алтан медаль хүртсэн билээ. Мөн гүйлтийн тамирчин Р.Сметанина 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж бүх оролцсон тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн юм. Харин Олимпийн наадмыг зохион байгуулагч Австричууд эх орондоо 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж нийт амжилтаараа 7-р байранд жагсав.

undefined

Тус Олимпийн наадамд Европ тивийн “бяцхан” улсууд болох Андорра, Сан-Марино улсууд анх удаагаа “цагаан” олимпийн наадамд оролцов. Альпийн нурууны өвөрт орших Сан-Марино 3 тамирчнаа илгээсэн бол Пирнейн хойгт орших Андорра улс 2 тамирчнаа илгээсэн байдаг. 
Харин манай Монгол улсын баг тамирчид "Инсбрук-1964" Өвлийн IX Олимпийн наадамд анх удаагаа оролцон орчин цагийн Олимпийн наадмын шинэ хуудсыг нээж байсан бол "Инсбрук-1976" Өвлийн XII Олимпийн наадамд оролцоогүй юм. 

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД