2018-01-23

"ПЁНЧАН-2018" - МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ БАТАЛГААЖИВ



undefined

“Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпийн наадамд оролцох тамирчдын квотыг 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан билээ.

Олон улсын олимпийн хороо, "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний олимпийн хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох 2 тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулав.

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд ОУХМ Б.Ачбадрах (дундаж оноо 122,79) 15 км, ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156,86) 10 км-ийн зайд 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж.

ТАМИРЧДАДАА НИЙТ ОЛИМПИЙН ИХ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД, СПОРТ СОНИРХОГЧ, ДЭМЖИГЧДИЙН ӨМНӨӨС ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ ОЛИМПИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД