2018-02-09

"ПЁНЧАН-2018" - ӨНӨӨДӨР ХӨШГӨӨ НЭЭНЭ



undefined

Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимп өнөөдөр 19:00 цагт /Улаанбаатар хотын цаг/ хөшгөө нээж, 02 дугаар сарын 25-ныг хүртэл 92 орны 2925 тамирчин спортын 15 төрлөөр 306 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх юм. 

Нээлтийн ёслолд Олимпийн наадмын өлгий нутаг болох Грек улсын баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан олимпийн цэнгэлдэх хүрээлэнд жагсан орох аж. Манай баг тамирчид 25 дугаарт жагсан орох хуваарьтай байна. Жагсаалын хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид "Солонгосын хойгийн туг"-ийг мандуулан жагсах аж.

 

 

 

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД