2018-02-10

"ПЁНЧАН-2018" - ТООН МЭДЭЭЛЭЛ



ТООН МЭДЭЭЛЭЛ

  • 3 - Өмнөд Солонгос улсын ПёнЧан хот хоёр удаа татгалзсан хариу авсны дараагаар 3 дахь оролдлогоороо зохион байгуулах эрхийг авсан.

  • 182 - Өвлийн Олимпийн наадмын 102, Паралимпийн 80 нийтдээ 182 тэмцээн зохион байгуулагдна. 7 спортын 15 төрөлд нийт 182 тэмцээн явагдах юм.

  • 12 - Нийт 12 спорт цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн тэмцээн хүлээн авна.

  • 6- Нийт 4 спортод 6 шинэ төрөл нэмэгдэж байгаа.

  • 7500 - Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа хүртэл нийтдээ 7500 орчим хүн Олимпийн бамбарын буухианд оролцоно

  • 24000 - Олимпийн наадмын салашгүй нэгэн хэсэг бол сайн дурын ажилтнууд. Энэ удаад сайн дурын 24000 хүн өвлийн олимпийн болон өвлийн паралимпийн наадмуудад ажиллана. Ойролцоогоор 91,000 хүн сайн дурын ажилтан хийх хүсэлтийг зохион байгуулагчдад илгээжээ.

  • 5- Өвлийн Олимпийн наадам анхлан мэдээлэл, технологи, утасгүй сүлжээний 5G -г ашиглана.

undefined

БАРИМТ

  • 1994 - Хамгийн сүүлд Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн тамирчид 1994 онд оролцоогүй. 24 жилийн дараа дахин ҮХЛ -ээс тамирчид тоглохгүй болж байгаа билээ.

  • 1988 - Өмнөд Солонгос улс 30 жилийн өмнө Зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан. Сонирхуулахад, 1988 оны Зуны Олимпийн наадмыг Хойд Солоногс улс бойкотлож байв.

  • 1953 - Хоёр Солонгосын хоорондын дайн 1953 онд дууссан. Гэсэн ч одоог болтол хоёр улс найрамдаагүй байгаа юм. Үндсэндээ хоёр улс одоог хүртэл сөргөөлдөнтэй байгаа.

  • 700 - Өвлийн Олимп зохион байгуулагдах Пёнчан хот нь далайн түвшнээс дээш 700 метр өндөрт оршдог. Соёл уламжлал, газар зүйн байршил, уур амьсгал зэрэг дээр үндэслэн Өмнөд Солонгосчууд Пёнчан хотыг амьдрахад хамгийн таатай газар гэж үздэг. “Аз жаргалтай700” (Happy700)  бол Пёнчан хотын уриа, лоозон ажээ.

  • 547 -  “Рио 2016” Зуны Олимпийн хаалтын ажиллагаанаас Пёнчан 2018 Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаа хүртэл 547 хоног болж байгаа ажээ.

  • 295 - “Сочи 2014” Өвлийн Олимпийн наадамд 295 медаль гардуулсан. ОХУ 33 медаль, АНУ 28 медаль хүртэж байв. Гэсэн ч допингийн асуудлаас болж ОХУ -ын баг 10 медалиа хураалгааад байгаа билээ.

  • 102 - 102 төрлийн тэмцээн зохиогдох нь түүхэн дэх хамгийн олон тэмцээн болох Өвлийн Олимпийн наадмаар тодорч байна. Өмнө нь уг амжилтыг “Сочи 2014” наадам 98 тэмцээний амжилтаар эзэмшиж байв.

  • 13 - Өмнөд Солонгос улс Өвлийн Олимпийн наадам зохион байгуулхын тулд одоогийн байдлаар 13 тэрбум америк доллар зарлагадаад байна. Энэ нь өмнөх Сочигийн Олимпийн наадмаас 4 дахин бага төсөвтэй гэсэн юм. Оросууд Өвлийн Олимпд зориулан 51 тэрбум доллар зарцуулж байв.

  • 0 - Сочигийн Олимпийн наадамд Хойд Солонгос улсаас нэг ч тамирчин эрхээ авч оролцож чадаагүй билээ.

  • 70 - Хойд Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхацан Солонгосын хойгт Олимпийн наадам зохион байгуулагдаж буйд Хойд Солонгосын эрх баригчид ихэд бэлэгшээж байгаа аж.

  • 1310 - Нээлтийн үйл ажиллагааны хамгийн хямд тасалбар 192 доллараас эхэлж байгаа бол хамгийн үнэтэй нь 1310 доллараар борлуулагджээ.

  • 768 - Спортын төрлийн хамгийн үнэтэй тасалбар нь 768 долларын үнэтэй зарагджээ.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД