2018-02-10

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ШТАБТ



Өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Монголын цанын холбооны хүндэт ерөнхийлөгч Р.Раш нар "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын Монголын баг тамирчдын штабт хүрэлцэн ирж хуралдав.
 
Хурлаар тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтын тухай хэлэлцэж, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
 
ОУХМ Ч.Отгонцэцэг 02 дугаар сарын 15-ны өдрийн 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт "Альпенсиа гүйлтийн цанын төв"-д уралдах хуваарьтай байна. /Улаанбаатар хотын цагаар/

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД