2018-02-13

"ПЁНЧАН-2018" - МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ



"Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн, Олимпийн медальтнууд тодорсоор байна.

undefined

"Олимпийн аваргууд маань яагаад тэмцээн дуусмагц медалиа шууд гардан авахгүй байна вэ?"

Учир нь, Өвлийн олимпийн наадмын онцлогоос хамаарч, ихэнх спортын төрлүүд гадаа явагддаг учир тамирчид төдийгүй үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хүйтнээс хамгаалахын тулд ажээ.

undefined

Тэмцээний үеэр багагүй хүйтэн байдаг учир тэмцээн дуусмагц ихэнх хөгжөөн дэмжигч, үзэгчид суудлаасаа босон явдаг байна. Олимпийн аваргууд олны анхаарлын төвд медалиа гардан авах нь бас нэгэн чухал зүйл. Эдгээрийг харгалзан үзэж ОУОХ-ноос "Турин-2006" Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн тухайн спортын тэмцээн явагдсаны дараагийн өдөр "Медаль гардуулах ёслол"-ыг тусад нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж.

undefined

"Пёнчан-2018" Зохион байгуулах хорооноос медаль гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн олон нийтэд зориулж "K-pop" тоглолт болон бусад олон төрлийн соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй явуулж байгаа аж.

undefined

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД