Бидний тухай

undefined

  • Монголын үндэсний олимпийн хороо 1956 оны 2-р сарын 26-нд байгуулагдсан.
     
  • 1962 оны 6-р сарын 5-нд Олон улсын Олимпийн Хорооны гишүүнээр элссэн. МҮОХ нь Азийн Олимпийн зөвлөл /ОCA/, Үндэсний Олимпийн Хорооны холбоо /ANOC/, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Ази номхон далайн орнуудын чуулган /APOSA/-ы бүрэн эрхт гишүүн юм.
  • МҮОХ нь 1964 оноос эхлэн өвлийн 13, зуны 12 удаагийн олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Монголын баг тамирчид 1972 оноос хойш өвөл, зуны Азийн наадамд тогтмол оролцож байна.
  • МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг.
     
  • Тус хорооны дэргэд, Таван цагариг сонин, Музей, Номын сан, Спортын эрдэм шинжилгээний лаборатори ажилладаг. 
     
  • Жил бүрийн 6-р сарын 23-нд ОУОХ-той хамтран "Олимпийн өдөр"-ийг уламжлал болгон тэмдэглэдэг.

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД