СУРАГЧ, ОЮУТАН ЗАЛУУС ОЛИМПИЙН МУЗЕЙД ЗОЧИЛЛОО

Мэдээ

СУРАГЧ, ОЮУТАН ЗАЛУУС ОЛИМПИЙН МУЗЕЙД ЗОЧИЛЛОО

Монголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн музей" нь Монгол улсын нийт ард иргэдэд Олимпийн боловсрол, Олимпизмийн үзэл санаа, Олимпийн хөдөлгөөний тухай тодорхой мэдлэг, боловсрол олгож, Олимп, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэр хүндийг мандуулсан тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй билээ

undefined

Олимпийн музейд одоогоор Олимпийн хөдөлгөөний түүхэн 541 нэр төрлийн 775 ширхэг ховор, үзмэрүүд байрлаж байна. Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд шинээр Азийнн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм. Өнгөрсөн онд сурагч, оюутан залуус, гадаад, дотоодын нийт 1,500 гаруй хүмүүс Олимпийн музейг үзэж сонирхсон байна. 

undefined

"Мон Алтиус" Биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд жил бүр Олимпийн музейд зочлон Монгол улсын Олимпийн хөдөлгөөний үнэт үзмэрүүдтэй танилцан уулзалт хийдэг уламжлалтай. 04 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн 1 курсийн 30 гаруй оюутан залуус Олимпийн музейд зочилсон бөгөөд мөн "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааны хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид хүрэлцэн ирж Олимпийн музейтэй танилцав. 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined


Таг: Мэдээ, Наадмууд,  Дугуйн спорт

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД