"Мехико-1968" Олимпийн наадамд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Мэдээ

"Мехико-1968" Олимпийн наадамд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Энэ жил Монголын баг тамирчид Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 60 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой тохиож буй билээ.

“Мехико - 1968” зуны Олимпийн XIX наадмаас Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа эхэлсэн түүхтэй.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос уг түүхт ойг тохиолдуулан “Мехико - 1968” Олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн ёслолд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Мюнхен - 1972" Олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх, Ардын багш, гавьяат тамирчин "Мехико - 1968" Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин "Мехико - 1968" Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав, ОУХМ Д.Норолхоо, ОУХМ Амарсанаа нар хүрэлцэн ирж оюутан, тамирчин залуустай "Мехико - 1968" Олимпийн наадамд оролцсон түүхэн дурсамжаа хуваалцан, үнэтэй зөвлөгөө өгч, халуун дотно яриа өрнүүлэв.

Хүндэтгэлийн ёслолын зургийн цомог үзэх

 

"Мехико - 1968" Олимпийн XIX наадам

 

"Мехико - 1968" - Монголын баг тамирчид

 

 


Таг: Мэдээ, Наадмууд, Мехико

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД