“УЛААНБААТАР МАРАФОН” ГҮЙЛТИЙН ШҮҮГЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2018-05-09

Таг:
Мэдээ

Мэдээ

“УЛААНБААТАР МАРАФОН” ГҮЙЛТИЙН ШҮҮГЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Улаанбаатар марафон - 2018" олон улсын тэмцээн 05 дугаар 19-ний өдөр зохион байгуулагдах билээ.

05 дугаар сарын 08-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулиас хамтран Марафон гүйлтийн шүүгчдийг бэлтгэх сургалт-семинарыг зохион байгуулав.

Сургалтын нээлтийн ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож баяр хүргэв.

Сургалтад Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод, МУБИС-Биеийн тамирын сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Мон-Алтиус, Аварга дээд сургууль, Шри Чинмойны багийн нийт 100 гаруй шүүгчид хамрагдаж, Улаанбаатар марафоныг зохион байгуулах ажлын тухай, санамж, дүгнэлт, зөвлөгөө, шүүгчийн хариуцлага, томилолтын асуудлуудыг хэлэлцэв.

Уг сургалтад хамрагдсан шүүгч нар “Улаанбаатар марафон-2018 олон улсын тэмцээний тойргийн шүүгчээр ажиллана.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД