“ASIAN GAMES FUN RUN – ULAANBAATAR” ОЛОН НИЙТИЙН ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2018-05-13

Таг:
Мэдээ, Жакарта 2018

Тамирчин:
Энхбатын Бадар-Ууган

Мэдээ

“ASIAN GAMES FUN RUN – ULAANBAATAR” ОЛОН НИЙТИЙН ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ.

Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох аж.

"Жакарта - 2018" Азийн наадмыг сурталчлах, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Азийн Олимпийн зөвлөлийн ивээл "Asian Games -Fun Run" олон нийтийн гүйлтийн арга хэмжээ энэ оны АНЭУ, Катар, Мальдив, БНЛивУ зэрэг улсуудаар амжилттай буухиалан өрнөж байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо, Спорт ба идэвхтэй нийгэм комиссоос тус гүйлтийн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгууллаа.

"Жакарта-2018" Азийн наадмыг сурталчлах, Олон нийтийн гүйлтийн арга хэмжээнд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албаны менежер Жинс Жоу Жианг тэргүүтэй гадаадын төлөөлөгчид болон Аймаг, Дүүргүүдийн Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 300 гаруй сурагч, хүүхэд багачууд оролцлоо.

Ташрамд дурдахад Монголын үндэсний олимпийн хорооноос Азийн наадмыг сурталчлах, олон нийтийн гүйлтийн  “Asian games  Fun Run” арга хэмжээг 2014 онд Инчёны Азийн наадмыг угтан зохион байгуулж байсан түүхтэй.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ, Жакарта 2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД