Ч.ДАМДИНШАРАВЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Огноо:
2018-05-23

Таг:
Мэдээ

Тамирчин:
Чимидбазарын Дамдиншарав

Мэдээ

Ч.ДАМДИНШАРАВЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол улсын ардын багш, гавьяат тамирчин, "Мехико-1968" Олимпийн наадмын хүрэл медальт Ч.Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол улсын баг тамирчид Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд, Монголын үндэсний олимпийн хороо, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд өсвөр, залуучуудын 200 гаруй тамирчид оролцож байна.

05 дугаар сарын 23-ны өдөр уг тэмцээний нээлтийн ёслол зохион байгуулагдаж, Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Түншлэл, хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Г.Пүрэв-Очир, Өвөрхангай аймгийн "Монреаль" олимпийн зөвлөлийн дарга Б.Энхтөр нар оролцож, Монголын анхны олимпийн медальт Ч.Дамдиншаравт хүндэтгэл үзүүлэв.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД