СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Огноо:
2018-05-30

Таг:
Мэдээ

Мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр:
Монгол улсын баг, тамирчид Олимп, тивийн наадамд өмсөх хувцасны загвар

Загвар зохион бүтээгч, дизайнерууд та бүхнийг Монгол улсын баг, тамирчдын Олимп, тивийн спортын наадамд өмсөх хувцасны загвар гаргаж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Загвар гаргах хувцасны төрөл:

  • Ёслолын хувцас /нээлт болон хаалтын ажиллагаанд өмсөж жагсах/
  • Бэлтгэлийн хувцас 
  • Футболка /2 ээлжийн/
  • Богино өмд /шорт/

Материалыг 2018 оны 7-р сарын 10-ны өдөр ажлын цаг дуустал МҮОХ-ны байранд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ болон МҮОХ-ны хамтарсан ажлын хэсэг хийнэ.

Шалгарсан байгууллага, хувь хүнд албан бичгээр хариу мэдэгдэж шагнаж урамшуулна.

Шагналын сан:

  •  Ёслолын хувцас- 2,5 сая
  •  Бэлтгэлийн хувцас -2,5 сая
  •  Футболка /2 ээлжийн/ - 1,0 сая
  •  Богино өмд /шорт/- 1,0 сая

Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Олимпик Хаус, 301 тоот
Утас: 345291, 9999-4489

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД